Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөвшөөрөлгүй хүүхэд харах төвийн үйл ажиллагааг зогсоожээ

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хороонд Нарны хороололд 18 дугаар байрны 22 давхрын 2201 тоотод үйл ажиллагаа явуулж байсан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвшөөрөлгүй хүүхэд харах төвийн үйл ажиллагааг зогсоожээ
Зөвшөөрөлгүй хүүхэд харах төвийн үйл ажиллагааг зогсоожээ. Зураг: МҮОНРТ

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хороонд Нарны хороололд 18 дугаар байрны 22 давхрын 2201 тоотод үйл ажиллагаа явуулж байсан “Бяцхан үрс” нэртэй хүүхэд харах үйлчилгээнд хамтарсан хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар холбогдох газраас зөвшөөрөл авалгүйгээр гэртээ сургалт, хүмүүжлийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдал, стандартын шаардлага хангахгүй нөхцөлд бага насны хүүхдүүдийг харж байсанд Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 18 дугаартай тогтоолоор үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ аван, Зөрчлийн хэрэг үүсгэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах