Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөвшөөрөлгүй нүүрс олборлож байжээ

эрсдэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй амуудын үйл ажиллагааг илрүүлж таслан зогсоожээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвшөөрөлгүй нүүрс олборлож байжээ
Зөвшөөрөлгүй нүүрс олборлож байжээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба өчигдөр Налайх дүүргийн гуравдугаар хороо Баруун хээр орчимд бичил уурхай эрхэлж буй иргэд аж ахуй нэгжийг шалгалаа. Уг шалгалтын үр дүнд бичил уурхай эрхлэгч нүүрс олборлогчид албан ёсны зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна.

Түүнчлэн хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй, эрсдэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй амуудын үйл ажиллагааг илрүүлж таслан зогсоожээ.

Ташрамд хэлэхэд, Налайх дүүрэгт нүүрс олборлолтын улмаас сүүлийн 10 жилд уурхайн 137 осол гарч, 274 хүнийг аварч, 126 хүн амиа алдсан байдаг.

Хуваалцах