Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлэв

“Агаарын чанарыг сайжруулах бүс”-д түүхий нүүрсний хэрэглээнд тогтмол хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлэв
Зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлэв. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид Засгийн газрын 2019 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор “Агаарын чанарыг сайжруулах бүс”-д түүхий нүүрсний хэрэглээнд тогтмол хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Ун шалгалтын үеэр Хан-уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Морингийн даваа 12-568 тоотод нийтийн халуун усны үйл ажиллагаа явуулдаг иргэн “Г” зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлэн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст шалгуулж, хариуцлага тооцуулахаар материалыг шилжүүллээ.

Хуваалцах