Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан Синчигаз ХХК-ийн АХЦС-ыг Зогсоолоо

Баянхошууны тойргийн зүүн урд талд байрлалтай Синчигаз ХХК-ийн шинээр барьсан АХЦС-ийн түгээгүүрээс шингэрүүлсэн шатдаг хий алдагдсан дуудлагад НМХГ-ын эрчим хүчний хяналтын улсын байцаагчид СХД-ийн Онцгой байдал, Цагдаагийн хэлтсийн ажилтнуудтай хамтран хяналт шалгалт явууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан Синчигаз ХХК-ийн АХЦС-ыг Зогсоолоо
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан Синчигаз ХХК-ийн АХЦС-ыг Зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Баянхошууны тойргийн зүүн урд талд байрлалтай Синчигаз ХХК-ийн шинээр барьсан АХЦС-ийн түгээгүүрээс шингэрүүлсэн шатдаг хий алдагдсан дуудлагад НМХГ-ын эрчим хүчний хяналтын улсын байцаагчид СХД-ийн Онцгой байдал, Цагдаагийн хэлтсийн ажилтнуудтай хамтран хяналт шалгалт явууллаа.

НМХГ-аас 2018 оны 9 дүгээр Синчигаз ХХК-ийн тус станцад хяналт шалгалт явуулахад батлагдсан зураг төсөлгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьж эхлүүлсэн зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 2.5 заалтыг үндэслэн 1.000.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авч зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар үйл ажиллагааг зогсоожээ. 09 дүгээр сарын 18-ны өдөр 02-07-104/02-180737 албан даалгаврыг хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахад үйл ажиллагаа зогссон байдалтай байсан.

Харин 2019 оны 03 сарын 29-ний өдөр дээрх АХЦС-д өдөр туршилт тохируулга хийх зорилгоор тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй ажиллуулсан байна. Улмаар 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр түгээгүүрийн шингэн хэмжигч тоолуурын их биед цууралт хагарал үүсч, шингэрүүлсэн шатдаг хий алдагджээ. Тус газарт Сонгинохайрхан дүүрэг дэх Онцгой байдлын ажилтнуудтай хамтарч хийн тоног төхөөрөмжийн болон аюулгүй байдлыг хангуулан ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Хуваалцах