Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Зөвшөөрөлгүйгээр ШТС барих ажлыг эхлүүлжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны Хөтөлд зам дагуу газар шорооны ажил хийгдэж, шатахуун түгээх станц /ШТС/ барихаар нүх ухаад байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвшөөрөлгүйгээр ШТС барих ажлыг эхлүүлжээ
Зөвшөөрөлгүйгээр ШТС барих ажлыг эхлүүлжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны Хөтөлд зам дагуу газар шорооны ажил хийгдэж, шатахуун түгээх станц /ШТС/ барихаар нүх ухаад байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 24-ний өдөр шалгалт хийжээ.

Шалгалтаар “Шунхлай трейдинг” ХХК тус газар дээр зөвшөөрөлгүйгээр ШТС барих ажлыг эхлүүлж байсан бөгөөд Зөрчлийн хэрэг үүсгэн шалган, торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулах даалгавар өгч ШТС барих ажлыг зогсоосон байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах