Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс Улаанбаатар хот руу нэвтрүүлсэн зөрчил илрээгүй

НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. “Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрсэн болон гарсан 7940 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлээ. “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан ш

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс Улаанбаатар хот руу нэвтрүүлсэн зөрчил илрээгүй
Зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс Улаанбаатар хот руу нэвтрүүлсэн зөрчил илрээгүй. Зураг: МҮОНРТ

НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. “Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрсэн болон гарсан 7940 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлээ. “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох баяжуулсан нүүрс 75 тээврийн хэрэгслээр 3112.2 тонныг Улаанбаатар хот руу нэвтрүүлсэн.

Мөн өнгөрсөн хугацаанд зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс нэвтрүүлсэн зөрчил илрээгүй. Тусгай зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй шахмал түлш түлдэг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна. Есөн аж ахуйн нэгжээс зөрчил илэрсэн” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Хуваалцах