Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зөвшөөрөлгүйгээр үнээ нэмж байгаа автобусуудыг нийтийн тээврийн газарт мэдэгдэхийг санууллаа

Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийнхэн ажил хаяснаас болж зарим чиглэлд явж байгаа хувийн автобусууд үнээ нэмж байна гэх гомдол гарч байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвшөөрөлгүйгээр үнээ нэмж  байгаа автобусуудыг нийтийн тээврийн газарт мэдэгдэхийг санууллаа
Зөвшөөрөлгүйгээр үнээ нэмж байгаа автобусуудыг нийтийн тээврийн газарт мэдэгдэхийг санууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийнхэн ажил хаяснаас болж зарим чиглэлд явж байгаа хувийн автобусууд үнээ нэмж байна гэх гомдол гарч байна. Том хүн 700 төгрөгөөр явж байна гэж олон нийтийн цахим сүлжээгээр хотын оршин суугчид санал гомдлоо илэрхийлж байгаа юм. Тэгвэл нийслэлийн тээврийн газраас үнэ нэмэх талаар хийсэн гэрээ хэлцэл байхгүй. Хэрэв зөвшөөрөлгүйгээр нэмж иргэдэд үйлчилж байгаа бол торгуулийн арга хэмжээ авна гэж Нийслэлийн тээврийн газрын олон нийттэй харилцах ажилтан Б.Болд ярьж байна.

Тиймээс үнээ нэмж үйлчилж байгаа бол тухайн автобусан дээр бичсэн утасны дугаар руу залгаж, мэдээлэл өгөхийг иргэдэд санууллаа.

Хуваалцах