Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Зөвшөөрөлгүйгээр уух зүйлэнд нь хуванцар соруул хийхийг хориглох хуулийг хэлэлцэж байна

Калифорни мужийн хууль тогтоогчид шинэ төрлийн хуулийн төсөл хэлэлцэж байна. Шинэ хуулийн дагуу үйлчилгээний газрын зөөгчид үйлчлүүлэгчийг хүсэхээс нааш уух зүйлэнд нь дур мэдэн хуванцар соруул хийж болохгүй юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зөвшөөрөлгүйгээр уух зүйлэнд нь хуванцар соруул хийхийг хориглох хуулийг хэлэлцэж байна
Зөвшөөрөлгүйгээр уух зүйлэнд нь хуванцар соруул хийхийг хориглох хуулийг хэлэлцэж байна. Зураг: МҮОНРТ

Калифорни мужийн хууль тогтоогчид шинэ төрлийн хуулийн төсөл хэлэлцэж байна. Шинэ хуулийн дагуу үйлчилгээний газрын зөөгчид үйлчлүүлэгчийг хүсэхээс нааш уух зүйлэнд нь дур мэдэн хуванцар соруул хийж болохгүй юм байна.

Хуулийг санаачлагч хуулийн төслөө өнгөрсөн долоо хоногт танилцуулсан байна. Мөн төсөлд хууль зөрчихөд авах арга хэмжээг тусгажээ. Хуулийн төсөлд 6 сар хүртэл хорих, 1000 долларын торгууль тавих зэрэг арга хэмжээг зааж өгсөн байна. Хүмүүс хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа тул хууль санаачлагчид хариуцлага тооцох аргыг өөрчлөх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Мөн энэхүү хууль нь түргэн хоолны газар болон баранд үйлчлэхгүй, зөвхөн зэрэглэл өндөртэй ресторануудад үйлчлэх юм байна.

Энэхүү хуулийг хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах үүднээс санаачилсан юм байна. Жил бүр хэдэн мянган тонн хуванцар хаягдал хүрээлэн буй, далай тэнгисийг бохирдуулдаг юм байна.

Хуваалцах