Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-04-16 09:25:17

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Инфляци буурчээ”, “Л.Оюун-Эрдэнэ: Нийтийн хэлэлцүүлгийг хийснээр прокурорын хараат бус байдлыг бага ч гэсэн дээшлүүлнэ”, “Л.Оюун: “Капитал”-ын дампуурлын ард хэн нэгний ашиг сонирхол байгаа гэх хардлагыг төрүүлээд байна”, “Цэргийн коммунизм, Венесуэлийн социализм юу нь ч байсан дүүрч, төмөр замаа л хөдөлгөөсэй” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас ““Эцэг хууль”-ийг өөрчлөх найдвар алсарч, эргэлзээ томорсоор, “Х.Энхжаргал: Гурван үеэрээ эрчим хүчний салбарт хүчин зүтгэж байна”, “Б.Сувд: Дуугарч чадахгүй болтлоо далайн ус залгисныхаа дараа Монгол руугаа буцъя гэж бодсон” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Прокуроруудын араас Элчин сайд нарын томилгоо орж ирнэ”, “Бид эх түүхийнхээ эзэд нь”, “Буцах зардлаа оролцох тэмцээнээсээ олно гээд явж байлаа” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт ““Капитал” банк оюутнуудын төлбөр зургаан тэрбум төгрөгийг бас авчихаж”, “Тосон бумбын ирээдүй-3”, “С.Эрдэнэболд: ЖДҮ их хурлыг тараах хангалттай шалтгаан мөн” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй