Шууд Chart

Бей Бей хулсны баавгайг Хятадад хүргэх нислэг 16 цаг үргэлжилнэ

2019-11-19 11:49:24

Америкийн нийслэл Вашингтон ДС хотын амьтны хүрээнд мэндэлсэн Бей Бей нэртэй хулсны баавгайг Хятад улсад хүргэхээр болоод байна. Энэ өхөөрдөм пандаг Хятад улс уруу хувийн онгоцоор тээвэрлэх юм. 

Вашингтон ДС хотын Смитсониан Үндэсний Амьтны хүрээлэнд 4 жил амьдарсан аварга хулсны баавгайг энэ долоо хоногт Хятад улс уруу хүргэх юм.  Смитсониан хүрээлэнд зочлогчдын хамгийн хайртай амьтдын нэг болох Бей Бей пандаг Бионг 777F гэх хувийн онгоцоор тээвэрлэх юм. Энэ хулсны баавгай Вашингтон ДС хотын амьтны хүрээлэнд мэндэлсэн хэдий ч Хятад, Америкийн талуудын хэлэлцээрийн дагуу төрөлх нутаг руу нь буцах ёстой юм.

Тодруулбал, Бээжин гадны орны амьтны хүрээлэнд мэндэлсэн хулсны баавгайн бамбаруушийг 4 нас хүрэх үед Хятад улс уруу илгээхийг шаарддаг байна. Амьтны хүрээлэнгийн зүгээс Бей Бей пандаг үдэх ёслолын арга хэмжээ даваа гарагт зохион явуулах юм. Энэ өхөөрдөм пандагийн шүтэн бишрэгчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Смитсониан амьтны хүрээлэнд зочилж, үдэх ёслолыг мөн хийсэн байна. Бей Бей пандаг Америкаас Хятад хүргэх нислэг 16 цаг үргэлжлэх төдийгүй энэ урт хугацааны нислэгийн үеэр  хулсны баавгайд ямар дуу сонсгохыг түүний шүтэн бишрэгчдээс асуужээ.

Бионг 777F онгоцонд нислэгийн үеэр пандаг хооллох нийт 30 кг хулс, зууж болон усыг ачсан байна. Гадны орны амьтны хүрээлэнд мэндэлсэн хулсны баавгайн бамбаруушийг 4 нас хүрэх үед Хятад руу хүргэдэг энэ ховор амьтныг хамгаалах бодлого юм. Хятад улсад 1800 орчим зэрлэг хулсны баавгай байдаг гэсэн судалгаа гарчээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бей Бей хулсны баавгайг Хятадад хүргэх нислэг 16 цаг үргэлжилнэ  
Үзсэн: 588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-20 09:40
Гаднах өнгө нь хөөрхөн храгдуулдаг болохоос Өхөөрдөм ч амьтан биш дээ. Хүн рүү дайрдаг аюултай, хумс шүд нь бүр аймаар

Бидэнтэй нэгдээрэй