10 мянга гаруй оролцогчтой цанын уралдаан боллоо
Тэмцээнд насны ангилал заагаагүй бөгөөд оролцохыг хүссэн хэний ч өмнө нээлттэй байв. Тиймээс хамгийн бага нь долоо, ахмад нь 88 настай Николай Риганов байлаа.
Мэдээллийн алба

ОХУ-ын алс дорнод муж болох Хабаровск мужид нутгийн ард иргэдээс 10 мянга гаруй нь оролцсон цанын томоохон уралдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд насны ангилал заагаагүй бөгөөд оролцохыг хүссэн хэний ч өмнө нээлттэй байв. Тиймээс хамгийн бага нь долоо, ахмад нь 88 настай Николай Риганов байлаа. Энэ буурал өдгөө 72 дахь жилдээ цанын спортоор хичээллэж буй аж. Энэхүү уралдаан жил бүр уламжлал болон зохион байгуулдаг бөгөөд энэ жил дөрөв дэх удаагаа болсон юм.


















