Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

10 мянган жилийн өмнө устсан махчин амьтны шүдийг олжээ

АНУ-ын Мичиган мужийн иргэн есөн настай Филипп Столл хүү голын эргээр зугаалж яваад шинжлэх ухааны гайхамшигтай олдвор олжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
10 мянган жилийн өмнө устсан махчин амьтны шүдийг олжээ
10 мянган жилийн өмнө устсан махчин амьтны шүдийг олжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Мичиган мужийн иргэн есөн настай Филипп Столл хүү голын эргээр зугаалж яваад шинжлэх ухааны гайхамшигтай олдвор олжээ.

17 см урттай хачин хэлбэртэй чулуужсан үлдэгдлийг хүү хад гэж бодсон ч хүүгийн ээж нь Мичиган мужийн ховор эдлэл судлах төвд аваачиж өгчээ.

Энэхүү олдвор нь 10 мянган жилийн өмнө устаж алга болсон мастодон хэмээх заантай төстэй аварга махчны шүд байсан нь тогтоогджээ.

Хойд Америкт амьдарч байсан махчин амьтны үлдэгдэл олдох нь тун ховор аж.

Хуваалцах