Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

100 буудалт даамын шилдгүүд тодорлоо

100 буудалт даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Энэхүү шигшээ тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 тамирчин оролцсон байна. Тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд МУГТ, ОУИМ Д.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдэд залуу тамирчин,

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
100 буудалт даамын шилдгүүд тодорлоо
100 буудалт даамын шилдгүүд тодорлоо. Зураг: МҮОНРТ

100 буудалт даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Энэхүү шигшээ тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 тамирчин оролцсон байна. Тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд МУГТ, ОУИМ Д.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдэд залуу тамирчин, спортын дэд мастер М.Одгэрэл тэргүүллээ.

Эрэгтэйчүүдийн ангиллын мөнгөн медалийг ОУИМ М.Ганжаргал, хүрэл медалийг спортын мастер Ц.Хашчулуун хүртэж, дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай тусгай байрт шалгарсан. Эмэгтэйчүүдийн ангиллын дэд байрт "Голомт” банкны тамирчин спортын мастер Г.Амгалан шалгарсан бол Сүхбаатар дүүргийн тамирчин, спортын мастер Е.Ариунзаяа хүртлээ. Тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид ирэх зургаадугаар сард Малайз улсад болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.

Түлхүүр үг:даам
Хуваалцах