Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

100 буудалт даамын өсвөрийн ДАШТ-д оролцогчид маргааш мордоно

Зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 1-ний хооронд Эстони улсын нийслэл Таллинн хотноо болох гэж байна. Энэхүү тэмцээнд манай өсвөрийн 12 даамчин оролцох бөгөөд тэд маргааш эх орноосоо мордох юм.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
100 буудалт даамын өсвөрийн ДАШТ-д оролцогчид маргааш мордоно
100 буудалт даамын өсвөрийн ДАШТ-д оролцогчид маргааш мордоно. Зураг: МҮОНРТ

Зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 26-наас арваннэгдүгээр сарын 1-ний хооронд Эстони улсын нийслэл Таллинн хотноо болох гэж байна. Энэхүү тэмцээнд манай өсвөрийн 12 даамчин оролцох бөгөөд тэд маргааш эх орноосоо мордох юм.

2014 оны зуун буудалт даамын ДАШТ-д оролцох манай өсвөрийн тамирчдын бүрэлдэхүүнд10 хүртэлх насны ангилалд
Дорноговь аймгийн Э.Үйлстөгөлдөр, Г.Төгөлдөр, Орхон аймгийн Б.Сүхбат, 11-13 насны ангилалд Хэнтий аймгийн М.Лувсандорж, Өмнөговь аймгийн С.Мөнх-Оргил, Дорноговийн Ц.Чинзориг нар оролцож байгаа бол охидоос 10 хүртэлх насны ангилалд ЗавханыБ.Өнөржаргал, Дорноговийн Л.Надмид, Улаанбаатар хотын БЗД-ийн Б.Мөнжин, 11-13 насны ангилалдХэнтийн Г.Дүүрэнбилэг, Э.Маргад, Дорноговийн С.Энхтүвшин нар орон орны шилдэг даамчидтай оюун ухааны сорих гэж байна.


Хуваалцах