Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

100 дахь гоолыг Хавьер Машерона торгуулийн цохилтоос орууллаа

Мөн Европын хэмжээнд энэ улиралд 100 гоолын босго давсан анхны баг болж байгаа юм. Тэгвэл “Барселона” клубын 100 дахь гоолыг Хавьер Машерона торгуулийн цохилтоос оруулсан.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
100 дахь гоолыг Хавьер Машерона торгуулийн цохилтоос орууллаа
100 дахь гоолыг Хавьер Машерона торгуулийн цохилтоос орууллаа. Зураг: МҮОНРТ

Испагнийн Ла лигийн 34 дүгээр тойргийн хүрээнд “Барселона” клуб талбайдаа “Осасуна”-г хүлээж авч, 7:1-ээр буулгаж авсан билээ. Ингэснээр Каталаны баг Ла лигт 101 гоол оруулж, гайхалтай амжилтыг үзүүллээ.

Мөн Европын хэмжээнд энэ улиралд 100 гоолын босго давсан анхны баг болж байгаа юм. Тэгвэл “Барселона” клубын 100 дахь гоолыг Хавьер Машерона торгуулийн цохилтоос оруулсан. Энэ нь түүний Каталаны багийн төлөө долоон жил тоглох хугацаанд оруулж буй анхны гоол байлаа.

Хуваалцах