Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

100 хүүхдийн барилдаан боллоо

"Цэрэн ханд", "Зөв сэтгэл" ТББ-аас хамтран Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр буюу 12-р сарын 1-ний өдөр "Алтан гахай" жилд төрсөн 100 хүүхдийн үндэсний бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгууллаа.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
100 хүүхдийн барилдаан боллоо
100 хүүхдийн барилдаан боллоо. Зураг: МҮОНРТ

"Цэрэн ханд", "Зөв сэтгэл" ТББ-аас хамтран Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр буюу 12-р сарын 1-ний өдөр "Алтан гахай" жилд төрсөн 100 хүүхдийн үндэсний бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгууллаа. Тус барилдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн харцага О.Бундхоролын хүү 23-р сургуулийн Б.Түвшинтулга түрүүлж, 30-р сургуулийн А.Соронзонболд үзүүрлэлээ. Харин шөвгийн дөрөвт 97-р сургуулийн Т.Эрхэмбаяр, Сэлвэшн арми төвийн Н.Мөнхжин нар шалгаран үлддсэн байна.


Түлхүүр үг:бөх
Хуваалцах