Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

100 литрийн багтаамжтай ваарыг дуудлага худалдаанд оролцуулна

Монголын Маркетинг Менежмэнтийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй “Цагаан сарын Ёндоотой экспо” гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
100 литрийн багтаамжтай ваарыг дуудлага худалдаанд оролцуулна
100 литрийн багтаамжтай ваарыг дуудлага худалдаанд оролцуулна. Зураг: МҮОНРТ

Монголын Маркетинг Менежмэнтийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй “Цагаан сарын Ёндоотой экспо” гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байна.

Тухайлбал, үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр Монголд ховорхон байдаг 100 литрийн багтаамжтай, өөрөөсөө луун сийлбэртэй шаазан ваарыг дуудлага худалдаагаар борлуулах гэж байна. Дуудах үнэ 500 мянган төгрөгөөс эхлэх аж.

Нээлтийн үеэр “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Авьяаслаг Монголчууд” тэмцээний шилдэг оролцогч, ёогчин Ц.Мөнхсайхан, “Эмоушн” хамтлагийн дуучин Т.Солонго, дуурийн дуучин Ө.Цэрэнчунт, уртын дуучин Э.Болормаа, ардын урлагийн “Язгууртан” хамтлаг ая дуугаа өргөж, цугласан олны сонорыг мялаах гэнэ.

“Цагаан сарын Ёндоотой экспо”-ны нээлт маргааш “Хүннү молл” цогцолборын их танхимд болно.

Хуваалцах