Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

1013 дахь марк “Зуны XXXI олимп” сэдэвтэйгээр гүйлгээнд гарлаа

Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд нэвтрүүлж буй 1013 дахь марк “Зуны XXXI олимп” сэдэвтэйгээр гүйлгээнд гарлаа. Манай улс 1960 оны Ромын олимпиос эхлээд зуны олимпод зориулсан маркийг тасралтгүй гаргасан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
1013 дахь марк “Зуны XXXI олимп” сэдэвтэйгээр гүйлгээнд гарлаа
1013 дахь марк “Зуны XXXI олимп” сэдэвтэйгээр гүйлгээнд гарлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд нэвтрүүлж буй 1013 дахь марк “Зуны XXXI олимп” сэдэвтэйгээр гүйлгээнд гарлаа. Манай улс 1960 оны Ромын олимпиос эхлээд зуны олимпод зориулсан маркийг тасралтгүй гаргасан. “Зуны XXXI олимп” шуудангийн маркийн анхны өдрийн нээлт МҮОХ-ны байранд өнөөдөр болж, “Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхан, “Монгол шуудан” ТӨХК-ийн тэргүүн дэд захирал А.Шарав, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч, Рио-2016 олимпийн наадмын багийн ахлагч Ж.Хатанбаатар, олимпийн наадамд оролцох тамирчдын төлөөлөл оролцсон юм. Тус маркийг Бразил улсад зохиогдох олимпийн наадмыг тохиолдуулан ОУОХ болон МҮОХ-ноос зохих зөвшөөрлийн дагуу хэвлэжээ. Марканд Бразил улсын далбаа, Рио-де-Жанейро хот, Аврагч Христ хөшөө, олимпийн медаль, олимпийн таван цагариг зэргийг дүрсэлсэн ба зарим спортын төрлийг ч оруулсан байна.

Сэдвийннэр: Зуны XXXI олимп

Маркийннэртөрөл: 1 номинал (1 хуудсанд 20 ширхэг)

Сэдвийндугаар: 1013 /4046/

Гүйлгээндгарсананхныөдөр: 2016.07.28

Нүүрнийүнэ: 1000 төгрөг

Хэвлэгдсэнтоо: 10,000 ширхэг

Анхныөдрийндугтуй: 250 ширхэг

Маркийнхэмжээ: 30x40 мм

Хэлхээнийхэмжээ: 150x230 мм

Хэлхээнийарга: Офсет хэвлэл, 4 өнгө

Зураач: Ч.Бат-Эрдэнэ

Маркийндизайнер: Ж.Ганхуяг

Хуваалцах