Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

106 сорьцноос H1N1 вирус, 107 сорьцноос синтициал вирус илэрчээ

Улаанбаатар хот, Дархан-Уул, Завхан, Ховд, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Увс, Өмнөговь, Дорноговь, Дорнод аймаг дахь томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс арванхоёрдугаар сарын 16-22-ны хооронд цугларсан 474 хүний хамар, залгиурын арчдаснаас томуу, корона, синтициал вирүс илрүүлэх шинжилгээг Томуугийн

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
106 сорьцноос H1N1 вирус, 107 сорьцноос синтициал вирус илэрчээ
106 сорьцноос H1N1 вирус, 107 сорьцноос синтициал вирус илэрчээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хот, Дархан-Уул, Завхан, Ховд, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Увс, Өмнөговь, Дорноговь, Дорнод аймаг дахь томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс арванхоёрдугаар сарын 16-22-ны хооронд цугларсан 474 хүний хамар, залгиурын арчдаснаас томуу, корона, синтициал вирүс илрүүлэх шинжилгээг Томуугийн үндэсний төв хийжээ. 474 хүний 218 (46%)-аас нь эмгэг төрүүлэгч илэрсэн байна. Үүнийг ангилбал:

106 сорьцноос томуугийн A хүрээний H1N1 вирус,

  • 107 сорьцноос синтициал вирус,

  • 5 сорьцноос корона вирус.

Одоо хүн амын дунд эдгээр вирүс эргэлдэн, амьсгалын замын хүнд өвчин үүсгэж, эмнэлэгт хэвтэхэд хүргэж байгаа аж. Үүний зэрэгцээ томуу, томуу төст өвчин үүсгэгч илрүүлэх шинжилгээг түүвэр 64 сорьцонд хийхэд 21-ээс нь эмгэг төрүүлэгч илэрчээ.

Үүнийг ангилбал:

  • 9 сорьцноос риновирус,

  • 3 сорьцноос аденовирус,

  • 5 сорьцноос синтициалвирус

  • 1 сорьцноос томуугийн иж вирус,

  • 3 сорьцноос метапневмовирус.

Хуваалцах