1120 хүнд ипотекийн зээл олгов
Ипотекийн зээл хэрэгжиж эхэлсэн эхний 14 хоногийн байдлаар иргэд 143.7 тэрбум төгрөгийн зээл шинээр авах хүсэлт гаргажээ. Харин арилжааны банкууд 1120 иргэнд 53.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ. Өмнө олгосон ипотекийн зээл…
Мэдээллийн алба

Ипотекийн зээл хэрэгжиж эхэлсэн эхний 14 хоногийн байдлаар иргэд 143.7 тэрбум төгрөгийн зээл шинээр авах хүсэлт гаргажээ. Харин арилжааны банкууд 1120 иргэнд 53.8 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.
Өмнө олгосон ипотекийн зээлээс 746.5 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 11042 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 314 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг найман хувьд шилжүүлсэн байна.


















