Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

116 өв соёлыг бүртгэлээ

Иргэдийн оролцоотойгоор 116 соёлын биет болон биет бус өвийг соёлын өвийн төвд бүртгэлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
116 өв соёлыг бүртгэлээ
116 өв соёлыг бүртгэлээ. Зураг: МҮОНРТ

Иргэдийн оролцоотой соёлын өвийг бүртгэх аян 4 сарын хугацаанд үргэлжилж 5 төрлийн 116 соёлын биет болон биет бус өвийг бүртгүүлсэн байна. Үүнд үе уламжлан хадгалагдаж ирсэн соёлын үнэт өв, олон зуун жилийн турш байгаль дээр оршин тогтносон биет бус өвүүдийг соёлын өвийн төвд бүртгүүлжээ. Хадны сүг зураг бичээсийг иргэд хамгийн ихээр бүртгүүлснийг Соёлын өвийн төвийн дарга н.Энхбат хэллээ.

Дөрвөн сарын хугацаанд иргэдийн оролцоотойгоор бүртгэж авсан соёлын өвүүд болон, энэ жил иргэдээс худалдаж авсан үзмэрүүдээр нэгдсэн үзэсгэлэн гаргаж иргэдэд дэлгэн харуулах юм байна. Иргэдийн оролцоотойгоор соёлын өв бүртгэх ажлыг ирэх онд үргэлжлүүлэн хийх аж.

Түлхүүр үг:Соёлын биет өв
Хуваалцах