“12” хөрөг зургийн үзэсгэлэнгийн нээлт болов
Гэрэл зурагчин Б.Анхбаяр, Ө.Баттайван нарын хамтарсан Монголын утга зохиолын салбарын төлөөлөгчдийн хөрөг зургийн “12” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлтээ хийлээ.
Мэдээллийн алба

Гэрэл зурагчин Б.Анхбаяр, Ө.Баттайван нарын хамтарсан Монголын утга зохиолын салбарын төлөөлөгчдийн хөрөг зургийн “12” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлтээ хийлээ.
Уг үзэсгэлэн гурав хоног үргэлжлэх аж. Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн нь “12” төслийн хүрээнд хийгдэж буй анхны ажил юм.
Гэрэл зурагчид уг төслийнхөө талаар ярихдаа “Монголын шинжлэх ухаан, утга зохиол, урлаг, уран зураг, хөгжим, бүжиг гэх мэт аливаа улсын оюуны болон соёлын салбарыг авч явдаг эрдэмтэн мэргэд, зохиолчид, судлаачид, яруу найрагчид, соёлын зүтгэлтнүүдийн хөрөг зургийг буулгасан. Эдгээр ардын уран зохиолчид, төрийн соёрхолтууд, соёлын гавьяат зүтгэлтнүүд маань амьдрал дээрээ ямар энгийн дүр төрхтэй, эгэл жирийн хүмүүс байдаг вэ гэдгийг харуулахыг зорьсон юм. Мөн ард түмэндээ дэлгэн таниулж, Монголынхоо ирээдүй хойч болсон үр хүүхдүүддээ, оюутан, сурагч нарт харуулж, таниулах зорилгоор үзэсгэлэнгээ нээсэн. Манай “Улаанбаатар” гэрэл зургийн газар нь энэхүү хэд хэдэн үетэй төслийг санаачлан гаргаж, гүйцэтгэж байгаагаараа нийгмийн хариуцлагаа ухамсарлан, хойч үедээ өөрсдийн ажил үйлс, мэргэжлээрээ жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Бидний хөрөг зургуудад элдэв чимэг, маяг байхгүй. Бид зохиолчдын байгаа төрхийг буулгаж, харц, дүр төрхөөр нь өгүүлэмж бий болгохыг зорьсон” гэлээ.
Ингээд тус үзэсгэлэнгийн дээжээс хүргэж байна.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)


















