Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

12 кино дараагийн шатанд тунаж үлджээ

Тэдгээр бүтээлээс кино урлагийн зөвлөлийн шүүгчдийн саналаар дараах 13 киног 15 номинацид өрсөлдүүлэхээр болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
12 кино дараагийн шатанд тунаж үлджээ
12 кино дараагийн шатанд тунаж үлджээ. Зураг: МҮОНРТ

“Cinema Awards” Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах наадмын хоёр дахь үе эхэллээ. 2016 онд нээлтээ хийсэн нийт 46 киноноос шилдэг 25-ийг нь олон нийтийн санал асуулгаар шалгаруулсан юм.

Тэдгээр бүтээлээс кино урлагийн зөвлөлийн шүүгчдийн саналаар дараах 13 киног 15 номинацид өрсөлдүүлэхээр болжээ.

Үүнд “Өртөө”, “Бүү март”, “Ээж”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Итгэл”, “Үргээлэг-2”, “Шүүдэр дундуур”, “Аз жаргал”, “Цагаан хадаг”, “Lovers”, “Өртөө”, “Өвлийн тууж”, “6 дахь хүсэл” зэрэг кинонууд багтжээ.

Дараагийн шатны шалгаруулалтыг кино урлагийн зөвлөлийн гишүүд болон олон нийтийн санал асуулгаар шилдгийн шилдэг уран бүтээлчдийг тодруулах юм.

Энэхүү наадам нь Монголын уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд таниулах, шилдэг кино бүтээхэд дэм болох, оюуны боловсролд нөлөөлөх хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагдаж байгаа билээ.

Хуваалцах