125 кг жинд ОУХМ Ж.Чулуунбат өнөөдөр зодоглоно
“Рио-2016” зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг жингийн барилдаан өнөөдөр болно. Энэ жинд манай улсаа ОУХМ Ж.Чулуунбат зодоглох юм.
Мэдээллийн алба

“Рио-2016” зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг жингийн барилдаан өнөөдөр болно. Энэ жинд манай улсаас ОУХМ Ж.Чулуунбат зодоглох юм.
ОУХМ Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогтоо Туркийн бөх Акгул Тахатай /Akgul Taha/ барилдана. Түүний барилдааныг та бүхэн МҮОНРТ-ийн Үндэсний телевизээр, мөн MNB.MN сайтаас хүлээн авч үзээрэй.
ОУХМ Ж.Чулуунбатын товч намтрыг та бүхэнд хүргэж байна.
Жаргалсайханы Чулуунбат \Үндэсний шигшээ багийн тамирчин\
Төрсөн он сар өдөр: 1984 оны 12 дугаар сарын 3
Нас: 32
Төрсөн газар: Баянхонгор аймгийн Бууцагаан сум
Цол хэргэм: ОУХМ, улсын начин
Барилдаж байгаа жин: 125 кг
Гаргасан амжилтууд:
- 2010 оны Азийн наадмын мөнгөн медаль
- 2008, 2010, 2011, 2012 оны ААШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн.
- “Лас Вегас-2015” ДАШТ-д V байрт орж олимпийн эрх авсан.


















