13 мянган тонн тосны ургамлыг урд хөршид гаргав
Дорнод аймгийн Халхын голын бүс нутагт тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд өнгөрсөн намар хурааж авсан 13 мянган тонн тосны ургамлаа Улаанбаатар хотоор дамжуулан урд хөршид гаргахаар 1000 гаруй км зайд тээвэрлэж эхэллээ.
Мэдээллийн алба

Ингэснээр маш их хохирол амсч байна гэж тэд хэллээ. Уг нь эдгээр аж ахуйн нэгжийн эзэд тариалангийн талбайгаас 60 гаруй км-ийн зайд орших Баянхошуу - Өвдөгийн хилийн боомтоор тосны ургамлаа экспортод гаргахаар төлөвлөжээ.
Улмаар борлуулалтын ашгаараа өндөр үнэтэй машин техник, тоног төхөөрөмжийн үнэ өртөг, зээлээ төлөх зорилготой байсан байна.
Гэтэл энэ нь ажил хэрэг болсонгүй. Өөрөөр хэлбэл, төр гаргасан журам шийдвэрээ эргэж харахгүй орхисноос ийм байдалд хүрээд байна гэж тус аймгийн ЗДТГ-ын ҮХАА-н газрын ерөнхий агрономич н.Самбуубаатар ярилаа.