Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

13 настай хүүхэд мотоциклоос унаж нас баржээ

“Хүүхэд мотоциклоос унаж нас барлаа” гэх дуудлага мэдээлэл энэ сарын 16-нд Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
13 настай хүүхэд мотоциклоос унаж нас баржээ
13 настай хүүхэд мотоциклоос унаж нас баржээ. Зураг: МҮОНРТ

“Хүүхэд мотоциклоос унаж нас барлаа” гэх дуудлага мэдээлэл энэ сарын 16-нд Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, 13 настай хүүхэд “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклоор адуу тууж яваад, унаж нас барсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Иймд бага насны хүүхэд болон энэ төрлийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр жолоодуулахгүй байх, зориулалтын хамгаалах хэрэгслэл ашиглахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хуваалцах