Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

14 сая жил дарагдсан нуур олдлоо

Антрактид тив одоогоор дэлхийн нийтийн дундын өмч юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
14 сая жил дарагдсан нуур олдлоо
14 сая жил дарагдсан нуур олдлоо. Зураг: МҮОНРТ

Антрактид тив одоогоор дэлхийн нийтийн дундын өмч юм. Гэхдээ аль эрт дэлхийн томоохон орнуудын анхаарлыг татаад эхэлсэн байна. Одоогоор дэлхийн олон орон тэнд судалгаа шинжилгээний ажил хийж байгаа юм. Түүнээс АНУ, ОХУ тэргүүлдэг бол сүүлийн жилүүдэд БНХАУ асар их мөнгөөр судалгаа шинжилгээний ажил хийж эхэллээ.

Одоогоос 42 жилийн өмнө манай улсын эрдэмтэн судлаачид ОХУ-ын эрдэмтэдтэй хамтраад Антарктид тивд анхны судалгааны ажил хийсэн юм.

Өнгөрсөн хугацаанд манай улсын долоон эрдэмтэн судалгаа хийсэн бол энэ удаад Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Х.Пүрэвдагва Болгар улсын эрдэмтэдтэй хамтраад хоёр сарын хугацаагаар цасны горим, ус, уур амьсгалын суурь судалгаа хийхээр энэ сарын 13-нд Антрактид тивийг зорих гэж байна.

Антрактид тивд олон нээлт хийсэн ч хамгийн гайхалтай нь одоогийн байдлаар тэнд илэрсэн “Восток нуур” юм. Энэ нуурыг Оросын эрдэмтэд өрөмдлөгийн үед нээсэн байна. Дөрвөн км мөсийг өрөмдсөний хүчинд ийнхүү Антрактидын гүнд нуур буй болсныг тогтоосон бөгөөд мөсөн хучлагын дор 14 сая жил оршсон гэдгээрээ онцлог юм.

Хүний гар хүрээгүй нуурнаас шинжлэх ухаанд тайлагдаагүй олон зүйл, магадгүй нарны гэрэл болон хүчилтөрөгч бага хэрэглэдэг, агаарт гардаггүй амьтан, ургамал, бичил биетэн олдож магадгүй гэж найдаж байгаа гэнэ.

Хуваалцах