Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

160 жилийн түүхтэй “Риголетто”-г толилууллаа

УДБЭТ-ын тайзнаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Ж.Вердийн “Риголетто” дуурь эгшиглэлээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
160 жилийн түүхтэй “Риголетто”-г толилууллаа
160 жилийн түүхтэй “Риголетто”-г толилууллаа. Зураг: МҮОНРТ

УДБЭТ-ын тайзнаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Ж.Вердийн “Риголетто” дуурь эгшиглэлээ. Дэлхийн алдарт хүн В.Гюгогийн “Хааны зугаа цэнгэл” зохиолоос сэдэвлэсэн “Риголетто” дуурийн анхны тоглолтыг 1851 оны гуравдугаар сарын 11-нд Венец хотноо толилуулж байжээ.

Ордны алиа салбадай Риголеттогийн эмгэнэлт хувь заяаны тухай өгүүлдэг сургамжит бүтээлийг анх 1987 онд найруулагч Ё.Цэрэндолгор монголчуудад танилцуулсан түүхтэй. Энэ удаад ч гэсэн тэрбээр уг бүтээлийг найруулан үзэгчдэдээ хүргэлээ.

Туслах найруулагчаар Б.Цэрэндаваа ажиллаж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх удирдан тоглуулсан байна. Италийн Мантуе хотод XVI зууны үед өрнөж буй үйл явдлын тухай өгүүлэх зохиолыг хөгжмийн хэлээр хүүрнэсэн хүн нь Ж.Верди билээ.

Хуваалцах