17 настай хүү Рубик шооны Дэлхийн аварга боллоо
Лас Вегас хотод Рубик шооныДэлхийн аваргаа шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд 37 орны 500 гаруй тамирчид оролцсон байна.
Мэдээллийн алба

Лас Вегас хотод Рубик шооны Дэлхийн аваргаа шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд 37 орны 500 гаруй тамирчид оролцсон байна.
Дэлхийн аваргаар Австралийн иргэн 17 настай Феликс Земдегс 3х3х3 шоог 8.18 секундэд эвлүүлэн шалгарсан бол хоёрдугаар байрт Нидерландын иргэн Матт Валк 8.65 шалгаржээ. Удаах байрт шалгарсан Матт Валк рубик шооны Дэлхийн аваргын дээд амжилтыг эзэмшдэг аж. Харин гуравдугаар байрт Германы Себастиан Уэйр 8.86 секундэд эвлүүлсэн байна.


















