18 настай Билли Айлиш “Grammy” наадмаас дөрвөн шагнал хүртжээ
Тэгвэл Шилдэг гоцлол дууны цомог” шагналд түүний When We All Fall Asleep, Where Do We Go цомог алдарт Бейонсегийн “The Lion King”, Эд Шираны “No.6 Collaborations Project” зэрэг цомгийг түрүүлжээ.
Мэдээллийн алба

62 дахь удаагийн “Grammy” наадмын “Шилдэг шинэ уран бүтээлч” шагналыг Америкийн поп дуучин 18 настай Билли Айлиш хүртжээ.
Мөн тэрбээр “Шилдэг дуу”, “Шилдэг цомог”, “Шилдэг бичлэг” шагналын эзэн болсон байна.
Тус наадмын хамгийн гол зургаан шагналын дөрвийг нь хүртсэн түүний энэ амжилтыг хамгийн сүүлд Кристофер Кросс тогтоож байжээ.
“Оны дуу” шагналыг Билли Айлиш “Bad Guy” дуугаараа Леди Гага, Таня Такер, Тейлор Свифт нарын зэрэг уран бүтээлчийг ардаа орхисон байна.
Тэгвэл Шилдэг гоцлол дууны цомог” шагналд түүний When We All Fall Asleep, Where Do We Go цомог алдарт Бейонсегийн “The Lion King”, Эд Шираны “No.6 Collaborations Project” зэрэг цомгийг түрүүлжээ.
“Grammy-2020” наадам АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Staples” танхимд болсон юм.


















