194 азарга үүлдэрлэг байдал тогтоох комиссын зүг хөдөллөө
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр азарга, их насны морьдын уралдаан болно.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр азарга, их насны морьдын уралдаан болно.
Яг одоо гарааны зурхайгаас 194 азарга төрийнхөө их баяр наадамд шандас сорихоор үүлдэрлэг байдал тогтоох комиссийн зүг хөдлөөд байна.
Азарганы уралдаанд улсын наадамд удаа дараа айраг, түрүү хүртсэн олон хурдан буян иржээ. Тухайлбал, Их аварга Д.Дагвадоржийн хурдан хүрэн азарга, Монгол Улсын манлай уяач Сумьяасүрэнгийн Ганхуягийн хүрэн, Жамбалын Мөнхбатын Бүсийн наадмын нэг тэрүү хүртсэн цавьдар халзан, Э.Тамирын хүрэн халзан азарга, Улсын наадмын гурван түрүү Улс халзан азарга, Монгол хээр зэрэг алдар суут хурдан хүлгүүд шандас юугаа сорих гэж байна.


















