2000 хүүхдэд зориулсан урлагийн тоглолт болно
Түүнчлэн 150 хүүхдийг Үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглуулах, “Шидэт автобус” аяллыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мэдээллийн алба

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 32 асрамж халамжийн төвүүдэд хүмүүжиж буй хүүхдүүд, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн үйлчилгээний ажилтнууд, нийслэлийн цагдаагийн болон Замын цагдаагийн ажилтан албан хаагчдын нийт 2000 хүүхдэд зориулсан урлагийн тоглолт, Засаг даргын бэлэг гардуулах арга хэмжээг уламжлал ёсоор зохион байгуулах гэж байна.
Мөн нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй 8-13, 14-18 насны 128 хүүхдүүдийг хамруулсан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон үйлдвэртэй танилцуулах “Сансрын орноор”, “Үлэг гүрвэлийн орноор аялуулах нэг өдрийн аяллыг бий болгох гэж буй.
Түүнчлэн 150 хүүхдийг Үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглуулах, “Шидэт автобус” аяллыг зохион байгуулахаар төлөвлөжээ.


















