Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

2013 оны хамгийн шилдгээр Женнифер Лоренс тодорлоо

2014 он асуй ирж байгаатай холбогдуулан дэлхийн улс орнууд төдийгүй албан байгууллага болгон салбарынхаа шилдгүүдийг тодруулсаар байна. Ассүшейтэд Агентлаг ч мөн үзэгчдийн санал асуулгаар 2013 оны хамгийн шилдгээр Женнифер Лоренсийг тодруулжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2013 оны хамгийн шилдгээр Женнифер Лоренс тодорлоо
2013 оны хамгийн шилдгээр Женнифер Лоренс тодорлоо. Зураг: МҮОНРТ

Энэ цаг үед дэлхийн улс орнууд төдийгүй албан байгууллага болгон салбарынхаа шилдгүүдийг тодруулсаар байна. Ассошейтэд пресс агентлаг ч мөн үзэгчдийн санал асуулгаар 2013 оны хамгийн шилдгээр Женнифер Лоренсийг тодруулжээ.

Санал асуулгад АНУ-ын мэдээллийн агентлагуудын 70 гаруй сэтгүүлч, ажилтнууд идэвхтэй оролцож, 2013 оны урлагийн салбарт хамгийн их дуулиан шуугиан дагуулсан уран бүтээлчийн нэрийг тодруулсан байна. Үүгээр Лоренс нийт 15 санал авсан бол Майлий Сайрус 14 санал авчээ. Лоренсийн хувьд кино Академийн шилдэг жүжигчний шагнал, алтан бөмбөрцөгийн эзэн болж байсан юм. Харин Майлий Сайрусын хувьд эхээс төрсөн биеэрээ клипэнд тоглосноороо олон нийтийн анхаарлыг татсан. Өнгөрсөн жилийн хамгийн шилдэг эмэгтэй уран бүтээлчдийн нэрсийн жагсаалтад Адель, Лэди Гага, Тина Фей, Бетти Уайт нарын зэрэг уран бүтээлчид багтаж байсан юм.

Түлхүүр үг:Лоренс
Хуваалцах