Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

2015 оны дэлхийн аварга Сильвия Данекова олимпийн эрхээ хасууллаа

Болгар улсын гүйлтийн тамирчин Сильвия Данековагаас авсан допингийн тестийн хариу эерэг гарсан байна.

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2015 оны дэлхийн аварга Сильвия Данекова олимпийн эрхээ хасууллаа
2015 оны дэлхийн аварга Сильвия Данекова олимпийн эрхээ хасууллаа. Зураг: МҮОНРТ

Болгар улсын гүйлтийн тамирчин Сильвия Данековагаас авсан допингийн тестийн хариу эерэг гарсан байна. 33 настай тамирчин 3000 метрийн саадтай гүйлтийн төрөлд оролцохоор Рио-Де-Жанейро хотноо долоодугаар сарын 26-нд очжээ.

Данесково "Лондон-2012" олимпид 3000 метрийн саадтай гүйлтийн төрөлд оролцож байсан, 2015 оны дэлхийн аварга тамирчин юм. Медаль авах өндөр магадлалтай хэмээн үнэлэгдэж байсан Сильвия Данековад Болгарын ард түмэн их итгэл найдвар хүлээлгэж байсан. Болгар улсын олимпийн хорооноос допингийн тестийн хариуг хүлээн зөвшөөрчээ.

Сануулахад, тус улсын хүндийн өргөлтийн багийн бүх тамирчин мөн допингийн тестэд бүдэрж, олимпид оролцох эрхээ хасуулсан юм.

Хуваалцах