Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

2017 оны тэргүүн тэмцээнд 3 аваргаар манлайлуулсан 23 Монгол сүмоч барилдана

Энэ сарын тэмцээнд 23 Монгол бөх дөрвөн зиндаад барилдана. Аварга Какирюү Ананд зүүн жигүүрийг тэргүүлэн барилдах бол 2016 оны шилдэг сүмоч МУГТ аварга Харүмафүжи Бямбадорж баруун жигүүрийг тэргүүлэн барилдахаар боллоо.

О.
О.Баянмөнх

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2017 оны тэргүүн тэмцээнд 3 аваргаар манлайлуулсан 23 Монгол сүмоч барилдана
2017 оны тэргүүн тэмцээнд 3 аваргаар манлайлуулсан 23 Монгол сүмоч барилдана. Зураг: МҮОНРТ

Энэ сарын тэмцээнд 23 Монгол бөх дөрвөн зиндаад барилдана. Аварга Какирюү Ананд зүүн жигүүрийг тэргүүлэн барилдах бол 2016 оны шилдэг сүмоч МУГТ аварга Харүмафүжи Бямбадорж баруун жигүүрийг тэргүүлэн барилдахаар боллоо.

Харин их аварга Хакүхо Даваажаргал зүүн жигүүрээс барилдахаар болжээ. Мөн озеки Тэрүнофүжи Ган-Эрдэнэ зүүн жигүүрт бичигдсэн бол Тамаваши Мөнх-Оргил анх удаа секиваки цолтой барилдана. Тэгвэл манай бөхчүүдээс Маегаширагийн хоёрдугаарт Араваши Дөлгөөн, 6-д Чоёошима Мөнхсайхан, 10-т Такановиа Баасандорж, 13-т Ичиножо Ичинноров нар барилдахаар банзүкид бичигдлээ.

Харин Жүрёогийн хоёроос Кекүшиүхо Эрдэнэбаатар, 4-өөс Сэйро Өнөболд, Азүмарү Тодбилэг нар барилдах бол Макүшта зиндаад хамгийн олон монгол бөх буюу 9 бөх барилдана. Тус зиндааны барууны 1-т Асасекирюү Дашням бичигдэж байна. Мөн Сандамэ зиндаанд Садахикари Наранцогт барилдах юм. Ийнхүүү 2017 оны тэргүүн тэмцээнд гурван аваргаар манлайлуулсан 23 Монгол сүмоч барилдана.

Хуваалцах