2019 оны дэлхийн шилдэг барилгыг тодруулжээ
2019 оны дэлхийн шилдэг барилгаар Нидерланд улсын Тилбург хотод байрлах LocHal гэх нийтийн номын сан шалгарсан байна. 1932 онд анх баригдаж байсан уур тэрэгний саравчийг гайхалтай шийдлүүдийг агуулсан номын сан болгосон юм. LocHal-д номын сангийн үйлчилгээнээс гадна
Мэдээллийн алба

2019 оны дэлхийн шилдэг барилгаар Нидерланд улсын Тилбург хотод байрлах LocHal гэх нийтийн номын сан шалгарсан байна. 1932 онд анх баригдаж байсан уур тэрэгний саравчийг гайхалтай шийдлүүдийг агуулсан номын сан болгосон юм. LocHal-д номын сангийн үйлчилгээнээс гадна нийтэд зориулсан үйл ажиллагааны болон урлагийн байгууллагууд байрладаг юм.
Шүүгчид нэгэн цагт Тилбург хотын устгагдах барилгын жагсаалтад багтаад байсан барилгыг иргэд олон төрлийн үйл ажиллагааны төв болгож чадсан гэдгийг онцолжээ. Үүнээс гадна Шинэ Зеланд улсын Lindis Lodge гэх тансаг зэрэглэлийн зочид буудал, Филиппин улсын модоор Мактан-Сэбу олон улсын онгоцны буудал орсон байна.
Дэлхийн Уран Барилгын Наадам хамгийн анх 2008 онд зохион байгуулагдаж байсан юм. 2018 онд Сингапур улсын ахмад настнуудад зориулсан орон сууцны цогцолбор хамгийн шилдэг барилгаар шалгарч байжээ.






























