Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

2020 оны зуны олимп Токиод болно

Олон улсын олимпийн хорооноос 2020 оны зуны олимпийн наадам болох хотыг албан ёсоор зарлаж, зохион байгуулах эрхийг Японы нийслэл Токио хотод олголоо.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2020 оны зуны олимп Токиод болно
2020 оны зуны олимп Токиод болно. Зураг: МҮОНРТ

Олон улсын олимпийн хорооноос 2020 оны зуны олимпийн наадам болох хотыг албан ёсоор зарлаж, зохион байгуулах эрхийг Японы нийслэл Токио хотод олголоо. ОУОХ-ны 125 дахь удаагийн чуулган өчигдөр Аргентиний Буэнос-Айрэс хотноо нээлтээ хийсэн бөгөөд эхний өдрөө л зуны 32 дугаар олимпийн хотыг сонгох санал хураалт явуулж, Токио хот сонгогджээ. Токио хот өмнө нь 1964 оны зуны олимпийн наадмыг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай юм. Энэ эрхийн төлөө Японы Токио, Испанийн Мадрид, Туркийн Стамбул хотууд өрсөлдсөн билээ.

Түлхүүр үг:олимп
Хуваалцах