2021 оны “Lexus IS” загварын авто машинтай танилц...
Уг нь энэ сарын 9-нд нээлтээ хийхээр зарлаад байсан боловч цар тахлын улмаас хойшлуулаад байв.
Мэдээллийн алба

Дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгчдийн нэг “Тоёота” компани 2021 оны “Lexus IS” загварын авто машинаа өчигдөр олон нийтэд танилцуулжээ.
Уг нь энэ сарын 9-нд нээлтээ хийхээр зарлаад байсан боловч цар тахлын улмаас хойшлуулаад байв. Тус авто машин нь Bridgestone Potenza дугуй, 3.5 литрийн V6 хөдөлгүүртэй. Гэхдээ 2013 оны загвартай тун төстэй ч оврын хувьд жижигрүүлжээ.
Сонирхуулахад, уг машинаа Европт худалдаанд гаргахгүй байх төлөвлөгөөтэй байгаа аж.























