2022 оны хөлбөмбөгийн дэлхийн АШТ 11-р сард эхэлнэ
ФИФА-гийн удирдах зөвлөлийн хорооноос 2022 онд Катар улсад зохион байгуулагдах Дэлхийн аваргын тоглолтыг 11-р сарын 12-ны өдөр зохион байгуулахаар тогтсон байна.
Мэдээллийн алба

ФИФА-гийн удирдах зөвлөлийн хорооноос 2022 онд Катар улсад зохион байгуулагдах Дэлхийн аваргын тоглолтыг 11-р сарын 12-ны өдөр зохион байгуулахаар тогтсон байна. Уг нь 12-р сарын 23-нд ДАШТ-ий шигшээг зохион байгуулах хэрэгтэй гэсэн санал байсан ч ФИФА-гийн ерөнхийлөгч ноён Зепп Блаттер үүний эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, зул сарын баяртай ойр өдөр тэмцээнийг дуусгах хүсэлгүй байгаагаа бататгасан юм.
Тэрээр хэлэхдээ : "Дэлхийн аварга 23 хүртэл явагдахгүй. Мэдээж үгүй. Бид 18-нд тэмцээнийг дуусгах хэрэгтэй. Би 23 гэдэг саналын эсрэг байна." хэмээгээд байсан юм. Ингэснээр Катар улсад зохион байгуулагдах 2022 оны ДАШТ 11 сарын сүүлээр эхлэж 12-р сарын 18-нд буюу Катарын үндэсний өдрөөр өндөрлөхөөр боллоо.


















