Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

2024 оны өвлийн элсэлтийн шалгалтын төвүүд

Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2024 оны өвлийн элсэлтийн шалгалтын төвүүд
2024 оны өвлийн элсэлтийн шалгалтын төвүүд. Зураг: МҮОНРТ

2024 оны өвлийн элсэлтийн шалгалт 12 дугаар сарын 5-нд эхэлнэ.Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:-Бүртгэлийн хуудас-Суудлын хуваарь-Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг-Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг авч очно.

Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Хуваалцах