Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“2027-Asian Cup”-ийг зохион байгуулахын тулд таван улс өрсөлдөж байна

Азийн аваргын цомыг эзэмшигч Катар Улс 2011 онд уг тэмцээнийг хүлээн авсан бол Иран 1968, 1976 онд хоёр удаа зохион байгуулжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“2027-Asian Cup”-ийг зохион байгуулахын тулд таван улс өрсөлдөж байна
“2027-Asian Cup”-ийг зохион байгуулахын тулд таван улс өрсөлдөж байна. Зураг: МҮОНРТ

Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “2027-Asian Cup” тэмцээнийг зохион байгуулахаар Узбекистан Улс хамгийн сүүлд албан хүсэлтээ илгээжээ. Ингэснээр тэд Катар, Саудын Араб, Энэтхэг, Ирантай өрсөлдөхөөр боллоо.

Азийн хөлбөмбөгийн холбооноос нэр дэвшигч орнуудын бичиг баримтын бүрдлийг нягтлан шалгаад ялагчийг 2021 оны эхээр зарлах юм.

Эдгээр орноос Катар, Иран өмнө нь “Азийн цом”-ыг хүлээн авч байсан туршлагатай төдийгүй Катар нь 2022 онд ДАШТ-ийг зохион байгуулна.

Азийн аваргын цомыг эзэмшигч Катар Улс 2011 онд уг тэмцээнийг хүлээн авсан бол Иран 1968, 1976 онд хоёр удаа зохион байгуулжээ.

Иранчууд 2019 оны тэмцээний төлөө нэр дэвшсэн ч Арабын Эмират Улсад ялагдсан удаатай.

Харин Энэтхэг, Саудын Араб, Узбекистан анх удаагаа “Азийн цом”-ын төлөө өрсөлдөж байна.

Энэтхэг 2023 оны тэмцээнд нэр дэвшээд БНХАУ-д ялагдсан аж.

Хуваалцах