20553 иргэнд ипотекийн зээл олгохоор шийдвэрлэжээ
Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 20553 иргэнд 1195.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.
Мэдээллийн алба

Найман хувийн хүүтэй орон сууцны зээл эдийн засгийн хүндрэлээс үүдэн цаашид есөн хувь болох магадлалтайг дэлхийн банкны эдийн засагч тодотгосон. Тэгвэл найман хувийн хүүтэй орон сууцны зээл авсан иргэд зээлийн хүү өссөн ч анх гэрээ байгуулсан найман хувь нь хэвээрээ гэдгийг арилжааны банкны төлөөлөл тайлбарлалаа. Учир нь найман хувийн ипотекийн зээл авсан зарим иргэн хүү нь өснө гэсэн буруу ойлголттой байгааг ХХБ-ны газрын дарга н.Баярмаа хэлж байна. Энэ сарын 17-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 18511 зээлдэгчийн нийт 537 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн хүүтэй зээл рүү шилжүүлсэн байна. Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 20553 иргэнд 1195.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.


















