230 гаруй шүдлэн гарааны зурхай руу хөдөллөө
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр Хүй долоон худагт хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болж байна.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр Хүй долоон худагт хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болж байна. Дөнгөж сая нутаг нутгийн 230 гаруй шүдлэн гарааны зурхай руу хөдөллөө.
Энэ жил хурдан морь унаач хүүхдийн хамгаалалт, хувцас хэрэглэлийн аюулгүй байдлыг Хүүхдийн төлөө үндэсний газар шалган ажиллаж байна. Түүнчлэн морьд гарааны зурхай руу хөдлөхөөс өмнө Хүй долоо худагт ажиллаж байгаа Нийслэлийн мал эмнэлгийн газрын эмч нар үзлэг оношлогоо хийж байна.


















