“247 градус” киноны нээлт хойшлогджээ
“MIM” фильм, “F” студийн бүтээл найруулагч Б.Тамирын гурав дахь бүрэн хэмжээний бүтээл болох "247 Градус" романтик инээдмийн уран сайхны кино өнөөдөр кино театруудад нээлтээ хийх байсан ч уг арга хэмжээ хойшлогдож энэ сарын 11-нд болжээ.
Мэдээллийн алба

Тус кинонд хайр дурлал, гэнэтийн учралыг маш сонирхолтойгоор харуулж чадсан хэмээн залуу найруулагч онцлон ярьсан. Киноны гол дүрүүдэд жүжигчин Э.Ууганбаяр, "Маск" продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг, Э.Алдар, УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг, Б.Барслхагва нар тоглосон байна.