297 хязаалан бүртгүүлжээ
Уг насанд 297 үрээ бүртгүүлсэн байна.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө.
Уг насанд 297 үрээ бүртгүүлснээс 182 хүлэг хөх тэнгэрт, халтар тоосоо өргөнө.
Эдгээр хүлгээс нэрлэвэл өнгөрсөн жилийн наадамд аман хүзүүдсэн Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн халиун, айргийн тавд хурдалж байсан Монгол Улсын гавьяат малчин, тод манлай уяач Д.Ононгийн хүү Батболдын хул болон Хэнтий аймагт ид хурдалж байгаа Баян-Адарга сумын уяач Б.Сэр-Одын уясан хээр халзан, Төв аймгийн Сэрэглэн сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Д.Даш агсны ач хүү аймгийн алдарт уяач Э.Энхбаярын хээр гэх мэт уяа нь ханасан олон сайхан үрээ бүртгүүлжээ.


















