30 хүнд тоглолтынхоо тасалбарыг бэлэглэв
Дуунд дуртай дуучин монгол түмэндээ зориулж шинэ оны хамгийн анхны нийтийн дуучдын хамтарсан “Монголоороо байгаасай” уран бүтээлийн тоглолтоо, Хөгжмийн зохиолч МУСТА Б.Пүрэвсүрэн энэ сарын 19-ний “Монгол бөхийн өргөөн”-өө ганцхан удаа толилуулах гэж байна.
Мэдээллийн алба

Тэгвэл тэрбээр тус тоглолтынхоо 30 тасалбарыг "Монголын хараагүйчүүдийн нийгэмлэг"-ийнхэнд бэлэг болгон барьжээ.
Увс нутгийн хүү хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнгийн энэхүү тоглолт дөрөв дэх жилдээ болох гэж байгаа юм. Уг тоглолтонд МУГЖ С.Жавхлан, МУСТА Л.Болдбаатар, МУСТА Т.Батсайхан зэрэг нийтийн дууны урлагийн өнгийг тодорхойлогч уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөнө.