Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

300 шүлэгтэй шинэ антологи хэвлэгджээ

Бүх цаг үеэс сонгосон дэлхийн яруу найргийн дээж “ГУРВАН ЗУУН ШҮЛЭГТ” нэртэй шинэ антологи худалдаанд гарч, соёлт уншигчдын номын санд байраа эзэлж эхэллээ. Нийтийн тооллын өмнөх 2000 оны үеэс, нийтийн тооллын 2000 он хүртэл буюу нийт 4000 орчим жилийн хооронд зохиогдсон 300 гаруй шүлгээс энэхүү ант

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
300 шүлэгтэй шинэ антологи хэвлэгджээ
300 шүлэгтэй шинэ антологи хэвлэгджээ. Зураг: МҮОНРТ

Бүх цаг үеэс сонгосон дэлхийн яруу найргийн дээж ГУРВАН ЗУУН ШҮЛЭГТнэртэй шинэ антологи худалдаанд гарч, соёлт уншигчдын номын санд байраа эзэлж эхэллээ. Нийтийн тооллын өмнөх 2000 оны үеэс, нийтийн тооллын 2000 он хүртэл буюу нийт 4000 орчим жилийн хооронд зохиогдсон 300 гаруй шүлгээс энэхүү антологи цогцолж буй бөгөөд өрнө дорнын шилдэг яруу найраг эн тэнцүү орсноороо онцлогтой аж.


Мөн Монголчуудын яруу найргийн орчуулгын 300 жилийн түүхэн дэх шилдэг орчуулгаас энэ ном бүтсэн агаад монголын яруу найргийн гарамгай төлөөлөгчдийн бүтээлүүдийг дэлхийн яруу найргийн суутнуудтай эн тэнцүү гаргаж тавьжээ.

“Цаг цагт хувьсан өөрчлөгдөх хүсэл таашаалын өнгөцхөн үнэлэмжийг гэтлэн, дээд төгөлдөр утга уянга, гоо сайхан, зөн билиг, мэргэн ухаан, уран санаа, ухаарал, сэрэл мэдрэмж, гүн сэтгэлгээ, сэтгэлийн эрчим, хэл соёлын үнэт чанар, үл ухаарахуйн чинадад нэвтрэх яруу найргийн зүй тогтлын үүднээс хэзээ ч хуучиршгүй мөнхийн шүлгүүдийг сонгосон” хэмээн уг антологийг эрхлэгч тодорхойлсон байна.

“Гурван зуун шүлэгт” антологийг яруу найрагч Г.Мэнд-Ооёо сонголт хийн эмхэтгэж, хянан тохиолдуулжээ. Номыг "Интер", Улсын их дэлгүүрийн номын тасаг зэрэг хэд хэдэн газраар худалдаалж байна.

Хуваалцах