321 их насны морь үүлдэр тогтоох комиссийн зүг хөдөллөө
Яг одоо их насны 321 ажнай шандас сорин уралдахаар үүлдэр тогтоох комиссийн зүг хөдөллөө.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний их баяр наадам Хүй долоон худагт их насны морьдын уралдаанаар үргэлжилж байна. Яг одоо их насны 321 ажнай шандас сорин уралдахаар үүлдэр тогтоох комиссийн зүг хөдөллөө.
Баяр наадмын морины үүлдэр тогтоох комисс хяналт тавьж, эрлийз адууг сэрвээний өндөр, дэл сүүл, толгой зэргийг нь харгалзан үзэж, уралдааны журмын дагуу ажиллаж байгаа юм.
Өнөөдөр азарганы уралдаанаас 39-ийг хассан бол өчигдрийн шүдлэн насны морьдоос 142 үрээг хассан билээ.


















