Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

3333 сурагч “Тусгаар тогтнол" шүлгийг нэгэн зэрэг уншлаа

Тус сургуулийн 95 бүлгийн 1-12 дугаар ангийн сурагч энэ үйл ажиллагааг бий болгохын тулд гурван сарыг зарцуулсан байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
3333 сурагч “Тусгаар тогтнол" шүлгийг нэгэн зэрэг уншлаа
3333 сурагч “Тусгаар тогтнол" шүлгийг нэгэн зэрэг уншлаа. Зураг: МҮОНРТ

"Оюуны Ундраа" цогцолбор сургууль үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд тус сургуулийн 3333 сурагч төв талбайд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, “Болор цом”-ын ууган эзэн, яруу найрагч Д.Пүрэвдорж агсны “Тусгаар тогтнол" шүлгийг нэгэн зэрэг уншлаа.

Тус сургуулийн 95 бүлгийн 1-12 дугаар ангийн сурагч энэ үйл ажиллагааг бий болгохын тулд гурван сарыг зарцуулсан байна.

Энэхүү арга хэмжээгээр дамжуулан хүүхэд багачуудад эх оронч сэтгэлгээ суулгаж, тусгаар тогтнол түүний үнэ цэнийг мэдрүүлэх, эх орон, эцэг эхээ хайрлах ухааныг сурталчлан таниулахыг зорьсон болохыг зохион байгуулагчид хэлж байлаа.

Тэд Монгол Улсын газрын зураг хэлбэртэй болон жагсаж, үндэсний хувцсаараа гоёжээ.

Хуваалцах