“37-р точка” олон ангит кино ирэх намар үзэгчдэд хүрнэ
соёлын тэргүүний ажилтан, найруулагч Б.Тамир, А.Баттүшиг нар “37-р точка” олон ангит киноны зохиолыг бичиж, найруулжээ
Мэдээллийн алба

“Миний ах атаман”, “Маш нууц – 1, 2”, “Зүрхний хилэн” зэрэг хит киног үзэгчдэд өргөн барьсан “Фантастик” продакшны уран бүтээлчид 10 жилийнхээ ойг угтаж “37-р точка” олон ангит уран сайхны кино бүтээжээ. Нийт 21 ангитай тус бүтээлд 200 орчим уран бүтээлч оролцсон бөгөөд нэг анги нь л гэхэд бүрэн хэмжээний кинотой ойролцоо урттай болсон аж.
Ирэх намар үзэгчдэд хүрэх тус бүтээлийг “Скайтел” групп болон "Үнэт" продакшн, “Ред пойнт” медиа студи хамтран бүтээжээ.
Дашрамд дуулгахад, соёлын тэргүүний ажилтан, найруулагч Б.Тамир, А.Баттүшиг нар “37-р точка” олон ангит киноны зохиолыг бичиж, найруулжээ.


















